
Эв эзгүй арал.
Үзээд өгье гэсэн ч ямар ч амьд зүйл байхгүй.
Сэтгэл баясгах, дотор онгойлгох юу ч байхгүй цор ганц.
Тэнд бурхан ч байхгүй, ядахнаа хань болох чөтгөр ч байхгүй.
Урлаг ч байхгүй, уянга ч байхгүй. Зовлон, жаргал аль аль нь байхгүй.
Шударга явдал, баатарлаг үйлс байтугай хичнээн гуйсан ч тэнэглэл ч байхгүй.
Хайр дурлал, өс хонзон, атаархал хорсол юу ч үгүй.
Мөрөөдөл зорилгын тухай бодоод ч хэрэггүй.
Эв эзгүй арал.
Үзээд өгье гэсэн ч ямар ч амьд зүйл байхгүй, мөнхийн цор ганц.


